Хаврын мод тарих өдөрлөгийн хүрээнд ногоон ирээдүйд хувь нэмрээ орууллаа

Хаврын мод тарих өдөрлөгийн хүрээнд ногоон ирээдүйд хувь нэмрээ орууллаа

ТүгээхShare共有する공유하기

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58, 2025 оны 44 дүгээр зарлиг, Засгийн газрын 2021 оны 350 дугаар тогтоол, мөн Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчийн баталсан “2026 оны хаврын мод тарих арга хэмжээний төлөвлөгөө”-ний хүрээнд “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн хамт олон 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, “Инчон мөрөөдлийн төгөл”-д нийт 75 ширхэг мод тарилаа.

Тус арга хэмжээ нь нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаарын чанарыг сайжруулах, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд компанийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд идэвхтэй оролцлоо.

Байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих үйлсэд хувь нэмрээ оруулж буй нийт хамт олондоо талархал илэрхийлье.

 

        

        

​​​​​​