
Нийслэл Улаанбаатар хотод сайжруулсан шахмал түлш болон түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар зогсоож, хийн түлш болон бусад тархмал цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих ажлыг бид хариуцан хэрэгжүүлж байна.

Манай компани нь шингэрүүлсэн хийн түлш болон тархмал цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, агаарын бохирдлыг бууруулах замаар таны бизнесийн тогтвортой өсөлтийг дэмжинэ.
Шингэрүүлсэн хийн түлшний дэд бүтцийг барьж байгуулах замаар гэр хорооллын өрхүүд болон уурын зуухуудыг үе шаттайгаар холбож байна.
Нүүрсийг гүн боловсруулж хий гаргах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлж байна.
Хүлэмжийн хийн бууралтаар олон улсын зах зээлд арилжаалах боломж бүрдүүлнэ.
ДЦС-уудыг хийн түлшээр ажиллуулах туршилт, инженерчлэл.
120,000 өрхийг хийн түлшинд үе шаттайгаар шилжүүлэх хөтөлбөр 2025 оноос хэрэгжиж эхэлнэ.
Кредитийн арилжаа болон олон улсын форум, механизмын хүрээнд санхүүжилт татна.
Тархмал эрчим хүчний дэд бүтэц ХХК нь цэвэр, найдвартай, дотоодын болон импортын хийнд суурилсан түлшний системийг нэвтрүүлж, эрүүл орчныг бүрдүүлэх зорилго тавин ажиллаж байна. Агаарын бохирдлыг бууруулахын зэрэгцээ олон улсын зах зээлд нүүрстөрөгчийн кредит арилжаалах санхүүгийн суурь тогтолцоог бүрдүүлж буй цогц шийдэл юм.