Үйл ажиллагаа

Өрхийн эрчим хүчний шинэчлэл

Нийслэлийн гэр хорооллын бүсэд агаарын бохирдол үүсгэж буй гол эх үүсвэрүүдийн нэг нь хатуу түлш болон нүүрсэнд суурилсан дулаан хангамжийн хэрэглээ юм. Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өрхийн эрчим хүчний хэрэглээг илүү цэвэр, үр ашигтай эх үүсвэрт үе шаттайгаар шилжүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.

Тархмал Эрчим Хүчний Дэд Бүтэц ХХК нь байгалийн хий, шингэрүүлсэн байгалийн хий (LNG) болон бусад дэвшилтэт эрчим хүчний шийдлүүдийг нэвтрүүлэх замаар гэр хорооллын өрхүүдийн дулаан хангамжийг шинэчлэх, агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Хөтөлбөрийн хүрээнд хийн хангамжийн дэд бүтэц байгуулах, түгээх сүлжээ хөгжүүлэх, хэрэглэгчийн түвшний тоног төхөөрөмж суурилуулах, жижиг оврын дулаан хангамжийн шийдлүүдийг нэвтрүүлэх зэрэг цогц арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Мөн олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчид болон стратегийн түншүүдтэй хамтран төсөл хэрэгжүүлэх, дэвшилтэт технологи нутагшуулах, салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Энэхүү шинэчлэлийн үр дүнд агаарын бохирдол болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, эрчим хүчний хэрэглээний үр ашгийг дээшлүүлэхийн зэрэгцээ иргэдийн амьдрах орчны чанарыг сайжруулах, Улаанбаатар хотын урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжих суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.

Бидний хэрэгжүүлж буй чиглэлүүд

Үйл ажиллагааны чиглэлүүд

Хийн түлшний дэд бүтэц

Шингэрүүлсэн хийн түлшний дэд бүтцийг барьж байгуулах замаар гэр хорооллын өрхүүд болон уурын зуухуудыг үе шаттайгаар холбож байна.

Нүүрснээс хий гаргах дотоод эх үүсвэр

Нүүрсийг гүн боловсруулж хий гаргах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлж байна.

Нүүрстөрөгчийн кредит арилжаа

Хүлэмжийн хийн бууралтаар олон улсын зах зээлд арилжаалах боломж бүрдүүлнэ.

Төвлөрсөн станцын хийн шинэчлэл

ДЦС-уудыг хийн түлшээр ажиллуулах туршилт, инженерчлэл.

Иргэдийн шилжилт

120,000 өрхийг хийн түлшинд үе шаттайгаар шилжүүлэх хөтөлбөр 2025 оноос хэрэгжиж эхэлнэ.

Санхүү, хөрөнгө оруулалт

Кредитийн арилжаа болон олон улсын форум, механизмын хүрээнд санхүүжилт татна.

Бидэнтэй холбогдоорой

Хамтарч ажиллах

Хэрэв танд ямар нэгэн санал хүсэлт, асуулт, эсвэл хамтран ажиллах санал байгаа бол доорх формыг бөглөнө үү. Бид таны хүсэлтийг хүлээн авч, боломжит хугацаанд эргэн холбогдох болно.