Ирээдүйн эрчим хүчний шийдэл

Нийслэл Улаанбаатар хотод сайжруулсан шахмал түлш болон түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар зогсоож, хийн түлш болон бусад тархмал цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих ажлыг бид хариуцан хэрэгжүүлж байна.

Цэвэр эрчим хүч – Тогтвортой хөгжил

Манай компани нь шингэрүүлсэн хийн түлш болон тархмал цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, агаарын бохирдлыг бууруулах замаар таны бизнесийн тогтвортой өсөлтийг дэмжинэ.

Бидний хэрэгжүүлж буй чиглэлүүд

Үйл ажиллагааны чиглэлүүд

Нүүрснээс хий гаргах дотоод эх үүсвэр

Нүүрсийг гүн боловсруулж хий гаргах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлж байна.

Хийн түлшний дэд бүтэц

Шингэрүүлсэн хийн түлшний дэд бүтцийг барьж байгуулах замаар гэр хорооллын өрхүүд болон уурын зуухуудыг үе шаттайгаар холбож байна.

Нүүрстөрөгчийн кредит арилжаа

Хүлэмжийн хийн бууралтаар олон улсын зах зээлд арилжаалах боломж бүрдүүлнэ.

Төвлөрсөн станцын хийн шинэчлэл

ДЦС-уудыг хийн түлшээр ажиллуулах туршилт, инженерчлэл.

Иргэдийн шилжилт

120,000 өрхийг хийн түлшинд үе шаттайгаар шилжүүлэх хөтөлбөр 2025 оноос хэрэгжиж эхэлнэ.

Санхүү, хөрөнгө оруулалт

Кредитийн арилжаа болон олон улсын форум, механизмын хүрээнд санхүүжилт татна.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ

Тогтвортой хөгжлийн дэд бүтцийг бүтээнэ

Тархмал Эрчим Хүчний Дэд Бүтэц ХХК нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цэвэр эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор үйл ажиллагаа явуулдаг.

Бид байгалийн хий болон бусад дэвшилтэт эрчим хүчний шийдлүүдийг нэвтрүүлэх, холбогдох дэд бүтцийг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг татах замаар хотын тогтвортой хөгжлийг дэмжин ажиллаж байна.

Цэвэр эрчим хүчний хүртээмжтэй, найдвартай тогтолцоог бүрдүүлэх нь бидний эрхэм зорилго юм.