ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

ТүгээхShare共有する공유하기

Компанийн тухай хуулийн 75.4, 79.1 дахь заалтыг тус тус үндэслэн “Тархмал эрчим хүчний дэд бүтэц”  ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Хараат бус гишүүны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

  1. Боловсрол: Магистр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
  2. Мэргэжил: Инженер,  эдийн засагч, эрх зүйч;
  3. Мэргэшил: Бизнесийн удирдлага болон өөрийн мэргэжлийн чиглэлээр;
  4. Туршлага: Төрийн болон хувийн хэвшилд нийтдээ 20-оос доошгүй жил ажилласан байх;
  5. Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй;
  6. Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх.

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
  2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4х6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
  3. Өөрийн намтар (CV);
  4. Нийгмийн даатгалын лавлагаа;
  5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
  6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  7. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 12:00 цаг хүртэл Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, бага тойруу, амарын гудамж, 20г байр, 10 давхарт хүлээн авна. Цахим хаяг: [email protected]

Анхаарах зүйлс:

  1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичнэ.
  2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ.
  3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
  4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
  5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
  6. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй Нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина.

НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО