“Тархмал Эрчим Хүчний Дэд Бүтэц” ХХК COP17-д оролцож, цэвэр эрчим хүчний шийдлүүдээ танилцууллаа

“Тархмал Эрчим Хүчний Дэд Бүтэц” ХХК COP17-д оролцож, цэвэр эрчим хүчний шийдлүүдээ танилцууллаа

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Дэлхийн улс орнуудын төр, засгийн байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага болон иргэний нийгмийн төлөөллийг нэг дор цуглуулсан тус арга хэмжээ нь цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, байгаль орчны тогтвортой байдлыг хангах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

“Тархмал Эрчим Хүчний Дэд Бүтэц” ХХК нь COP17 арга хэмжээнд оролцож, компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл болон Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, нүүрсэнд суурилсан дулаан хангамжийг үе шаттайгаар цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэх хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ олон нийт, дотоод, гадаадын оролцогчдод танилцууллаа.

Арга хэмжээний үеэр манай компанийн төлөөлөл шингэрүүлсэн байгалийн хий (LNG)-д суурилсан дулаан хангамж, хийн дэд бүтцийн хөгжил, гэр хорооллын өрхийн эрчим хүчний шилжилт болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл хүргэж, салбарын мэргэжилтнүүд болон оролцогч байгууллагуудтай санал солилцон ажиллав.

COP17-д оролцсон нь компанийн хэрэгжүүлж буй төсөл, үйл ажиллагааг олон нийтэд танилцуулахын зэрэгцээ цэвэр эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах болон тогтвортой хотын хөгжлийн чиглэлээр шинэ хамтын ажиллагаа, туршлага солилцох боломжийг бүрдүүлсэн ач холбогдолтой байлаа.

“Тархмал Эрчим Хүчний Дэд Бүтэц” ХХК нь цаашид ч Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, байгаль орчинд ээлтэй, найдвартай эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр дотоод, гадаадын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах болно.

 

  

  ​​​​​​