
2026 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, БНСУ-ын КОЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпораци (KGS) хамтран “Монгол Улсын шатдаг хийн салбарын орчны судалгаа, зөвлөх үйлчилгээний тайлангийн хурал”-ыг зохион байгууллаа.
Тус хуралд “Тархмал Эрчим Хүчний Дэд Бүтэц” ХХК-ийн төлөөлөл оролцож, Монгол Улсын хийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, хууль эрх зүй, институцийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр БНСУ-ын талаас хийсэн судалгааны үр дүн, санал зөвлөмжтэй танилцлаа.
Хурлын хүрээнд хийн салбарын аюулгүй ажиллагаа, эрх зүйн орчин, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх болон Монгол Улсад хийн хэрэглээ, дэд бүтцийг үе шаттайгаар хөгжүүлэх асуудлаар мэдээлэл, туршлага солилцов.
.jpeg)
