ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА
Уншсан既読ReadLuGelesen 66
2026-08-27
ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen
Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийг үндэслэн “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Гүйцэтгэх захиралд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
- Боловсрол: Магистр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
- Мэргэжил: Санхүү, эрх зүйч, инженер;
- Мэргэшил: Төслийн удирдлага болон өөрийн мэргэжлийн чиглэлээр;
- Туршлага: Улсад 10-аас доошгүй жил, эрчим хүчний салбарт 5-аас доошгүй жил ажилласан байх /Нийслэлийн харъяа байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно/.
- Төсөл хэрэгжүүлж байсан туршлагатай, төрийн байгууллагын зохих мэдлэг, дадлага эзэмшсэн байх;
- Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй байх;
- Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх.
Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
- Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4х6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
- Өөрийн намтар (CV);
- Нийгмийн даатгалын лавлагаа;
- Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар.
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:
Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2026 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 12:00 цаг хүртэл Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, бага тойруу, амарын гудамж, 20г байр, 10 давхарт хүлээн авна.
Цахим хаяг: [email protected]
Анхаарах зүйлс:
- Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичнэ.
- Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ.
- Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
- Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
- Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй Нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина.
НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО