COP17: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын оролцогч талуудын XVII бага хурал Улаанбаатар хотноо болно

COP17: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын оролцогч талуудын XVII бага хурал Улаанбаатар хотноо болно

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Оролцогч талуудын XVII бага хурлыг (UNCCD COP17) Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Энэхүү олон улсын өндөр түвшний арга хэмжээ нь дэлхийн улс орнууд, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшил болон иргэний нийгмийн төлөөллийг нэгтгэн цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодлого, хамтын ажиллагааг хэлэлцэх чухал индэр болох юм.

COP17 нь газрын тогтвортой менежмент, байгальд суурилсан шийдэл, ногоон хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжил зэрэг асуудлыг онцлон хэлэлцэхээс гадна Монгол Улсын байгаль орчны бодлого, тогтвортой хөгжлийн зорилтыг олон улсад сурталчлах чухал ач холбогдолтой.

Тогтвортой хөгжил, байгаль орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит шийдлүүдийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа улам бүр чухал болж байгаа энэ үед COP17 нь шинэ түншлэл, хөрөнгө оруулалт, инновацын боломжийг нэмэгдүүлэх олон улсын томоохон платформ болно.